2016-11-22
Баралгин

Баралгин

Гэмтснээс шалтгаалж  үүссэн болон мэс заслийн дараахи их хэмжээний өвдөлтийг дарахад баралгиныг ихэвчлэн хэрэглэдэг. Баралгин нь өвдөлт намдаах, булчингийн агишлт тавиулах үйлчилгээтэй. Элэг,бөөрний өвдөлт, гэдэс базлах болон сарын тэмдэгийн өвдөлт, тархи, зүрхний титэм судасны агшилтын үед хэрэглэдэг.

Баралгин нь шахмал, тарих хэлбэрээр савлагдсан байна. Баралгин нь спазмолгин,пенталгин, максиган,триган зэрэг нэршлээр үйлдвэрлэддэг. Нэршил нь өөр байсан ч үндсэн үйлчилгээ нь баралгинтай ижил байна. 

Насанд хүрэгчид 1-2 шахмалыг өдөрт 2-3 удаа буюу 8-12 цагийн зайтай хэрэглэж болно. Маш их өвдөлттэй байгаа үед  нэг удаа 2 шахмалыг ууж болно.

Баралгинийг маш их өвдөлтийн үед хүнийг шоконд орохоос сэргийлж эмнэлгийн тусламж авах хүртлээ хэрэглэнэ. Их хэмжээгээр удаан хэрэглэх нь өвчний шинж тэмдгийг бууруулдаг сөрөг талтайгаас гадна харшил үүсгэх, цусны эсүүдийг багасгах аюултайг анхаар.

Хүүхдийн өвдөлтийг дарахад парцетамолын төрлийн эмүүд илүү үр дүнтэй учраас баралгиныг хүүхдэд хэрэглэхээс аль татгалзахыг зөвлөе.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax