2016-11-22
хөлдөлт, үзүүлэх анхны тусламж
- 1. Хөлдөлт, үзүүлэх анхны тусламж
- 2. ОСГОЛТ • Хүйтний үйлчлэлээр эд эрхтэн гэмтэхийг хэлэх бөгөөд ихэвчлэн хамрын үзүүр, чихний омог зэрэг гар хөлийн хуруу зэрэг захын эрхтнүүд хөлдөх нь элбэг байдаг. Ихэвчлэн өвлийн улиралд гадна орчны хэм -20с доош байхад тохиолддог бөгөөд салхи чийг ихтэй бол 0 хэмээс доош хэмд ч тохиолдож болдог.
- 3. Нөлөөлөх хүчин зүйлс • Чийг • Салхи • Хэт ядралт • Өлсөх • Албадмал байрлалд удаан байх • Хөл хөлрөх • Зүрх судасны архаг эмгэгүүд
- 4. АНГИЛАЛ А. Осголт – хэсэг газрын үхжил үүснэ • I зэргээр нь 4 ангилна • II • III • IY Б. Хөлдөлт – дотор эрхтэн, бүх бие гэмтэнэ. Биеийн хэм 34 хэмээс доошилдог. • Хөнгөн зэргээр нь 3 ангилна. • Дунд • Хүнд
- 5. Осголт • I зэрэг: удаан бус үргэлжилсэн хүйтний үйлчлэлээр үүсдэг. Арьс цайж, дулаацсаны дараа улайж, хавагнадаг. Үхжил үүсэхгүй. 5-7 хоногт эдгэдэг. Илрэх шинж тэмдэг нь: арьс жирэлзэх, хорхой гүйж байгаа мэт болон сүүлдээ загатнаж өвдөлт өгдөг.
- 6. • II зэргийн осголт: нэлээд үргэлжилсэн хүйтний үйлчлэлээр үүсдэг бөгөөд арьс эхлээд цайрч, мэдээ алдарч байснаа тунгалаг шингэнтэй цэврүү үүсдэг. 1-2 долоо хоногийн дараа сорвигүй эдгэдэг.
- 7. • III зэргийн осголт: хүйтний үйлчлэл нэмэгдэхэд үүсэх бөгөөд цэврүүний шингэн цусархаг болж ёроол нь үхжин, хөх өнгөтэй болж, цочрол мэдэхгүй болно. Үхэжсэн эдүүд 2-3 долоо хоногийн турш унаж, 1 сарын турш эдгэрэх явц үргэлжилдэг.
- 8. • IY зэргийн осголт: Зөөлөн эдийн бүх давхрага үхжинэ. Яс, үе хүртэл хөлдөнө. Арьс хөхөрч дулаацангуутаа маш хурдан хавагнадаг. Энэ үед цэврүү үүсдэггүй.
- 9. Хөнгөн зэргийн хөлдөлт • Биеийн хэм 32-34, хэл яриа удааширна, арьс цайвар хөхөмдөг, “галууны арьс” үүснэ, чичирнэ. Судасны цохилт удааширч 60-64 болно. Даралт хэвийн юм уу бага зэрэг ихэснэ, амьсгал хэвийн, осголтын 1-2р зэрэгтэй тохирно.
- 10. Дунд зэргийн хөлдөлт • Биеийн хэм 29-32, ухаан балартана, харц сүүмгэр, арьс цагаан, хөх, хүйтэн, судасны цохилт 50-60, амьсгал 8-12, нүүр ба мөч 1- 4р зэргийн осголттой байна.
- 11. Хүнд зэргийн хөлдөлт • Биеийн хэм 31с доош, ухаангүй, татна, бөөлжинө. Арьс цонхигор, хөх, хүйтэн, амьсгал минутанд 3-4 хүртэл цөөрч, даралт буурч, судасны цохилт 36-с доошилно. Тархмал хөлдөлт, эд эрхтэн мөс болтлоо хөлдөнө.
- 12. Анхны тусламж • I зэрэг: Дулаан гар болон зөөлөн үслэг эдээр улайтал нь хөнгөн үрж иллэг хийнэ. Дараа нь зөөлөн хөвөн марлин боолт хийнэ. • II - IY зэрэг: Үрэх иллэг хийхийг хориглоно. Дулаан тусгаарлах боолт хийнэ марль хөвөнгөөр үелэн боолт бэлдэнэ халуун шингэн уулган, анальгин, аспирин, ношпа уулгана. • 103 дуудна.
- 13. Хөлдөлт • Хөнгөн үед 36 хэмийн бүлээн ваннд оруулж хэмийш 15 мин тутам нэмсээр 40 хэм хүргэнэ. Эндээ хөлдөгчийн биеийн хэм хэвд нь ортол байлгана. Үүний дараа дулаан хөнжилд ороож халуун шингэн уулгана. Амьсгал зүрхний үйл ажиллагааг хянана.
- 14. • Дунд болон хүнд үед халуун бүлээн ваннд хийн хөлийг дээш өргөн байрлуулна. Эмнэлгийн тусламж яаралтай дуудна.
Сэтгэгдэл бичих