2016-11-22
Өдөр бүр идэхэд тохиромжтой 10 төрлийн хүнс

Өдөр бүр идэхэд тохиромжтой 10 төрлийн хүнс

Бүсгүй таны эрүүл мэнд, гоо сайханд тустай, өдөр бүр хүнсэндээ хэрэглэх 10 төрлийн хүнсийг нэрлэж байна. Эдгээр нь таныг эрүүл, дотроосоо ч гаднаасаа ч гоо сайхан харагдахад туслах болно.

1.    Навчит ногоо
Хэрвээ та хүнсний ногооноос хамгийн эрүүл мэндэд тустайг нь сонгохыг хүсэж байгаа бол юун түрүүнд шим тэжээлийг нь бодолцох хэрэгтэй. Навчит ногоо бол шим тэжээлийн хувьд бусад хүнсний төрлүүдтэй харьцуулашгүй юм. Навчит ногоо нь А С Е К амин дэмүүдээс гадна, тоо томшгүй олон эрдэс бодисуудыг агуулдагаараа өвөрмөц хүнс билээ.

2.    Хушга
Олон судалгааны үр дүнгээр Омега 3 нь тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна, сэтгэл гутралыг багасгадаг болохыг тогтоожээ. Хушганд  Омега-3 ихээр агуулагдахаас гадна B6, Е витамин, манган, магни, фосфор, төмөр агуулагддаг. Мөн жирэмсний үеийн хордлоготой бүсгүйчүүд хушга идэхийг зөвлөж байна. Энэ нь дотор муухайралтыг болиулж, хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг аж. Унтахын өмнө хушга идсэнээр хэвийн нойрсоход тустай.

3.    Авакода
Өдрийн хоолондоо авакода идэх нь эрүүл мэндэд нэн тустай. Энэ нь таны тархины үйл ажиллагааг жигд явуулахад нөлөөлдөг амин дэмүүдийг агуулсан байдгаараа маш хэрэгтэй хүнсний тоонд ордог ажээ. Дундаж хэмжээний авакода нь 4 гр уураг, витамин В6, В5, В9, С, Е12 зэргийг агуулдаг. Мөн сахар багатай байдаг байна.

4.    Жимс жимсгэнэ
Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлгэнэ зэрэг жимснүүд нь антиоксидантыг ихээр агуулдаг. Өглөөний ундандаа жимсний төрлүүдээс сонгож хэрэглээрэй. Анагаах ухаанд антиоксидантаар өвчтнийг эмчлэх нь тун үр дүнтэй байдаг бөгөөд эрүүл аргаар хурдан тэнхэрдэг байна.

5.    Мөөг
Мөөг нь ус (84-92%), уураг (2-3%), тос (0.4-1.7%), нүүрсус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Харин хатаасан мөөгөнд 20-30% орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно. Мөөгийг хүнсэнд төдийгүй эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. Зарим мөөгийг сүрьеэ болон бусад халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад ашигладаг байна.

6.    Сонгино
Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Сонгино нь эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлж, ханиад томуу ихэссэн үед сонгино, сармис нь нянг устгахад тустай. Сонгиныг тогтмол хэрэглэхэд цусны даралтыг зохицуулж, биеийн дархлаа сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар эрс нэмэгддэг байна. Даралт байнга ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс бөөрөнхий сонгино тогтмол идэх хэрэгтэй.

7.    Улаан лооль
Улаан лооль нь дотроо Ликопин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь биен дэх хорт бодисыг зайлуулах хамгийн чухал зүйл төдийгүй аливаа хорт хавдрын эс бүрэлдэн тогтох  болон бусад өвчин эмгэгийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлдэг гэж судлаачид тогтоожээ. Өдөр бүр тогтмол улаан лооль хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна 500 мл улаан лоолийн шүүс уухад л  Ликопиний бүрэн ашиг тусыг мэдрэх болно.

8.    Буурцаг
 Бидэнд удаан хугацаагаар эрч хүч өгч, сахарын хэмжээг хэвийн болгох зүрхний өвчин болон хорт хавдраас сэргийлдэг. Уураг, эсийн эслэгэд, В6 аминдэм, зэс, төмөр, марганеф, цайр зэрэг ашигтай бодисоор арвин.

9.    Үр тариа
Үр тариа нь хүн төрөлхтний хоол хүнсний чухал бүрэлдхүүн хэсэг бөгөөд уураг, нүүрс ус, В, Е бүлгийн амин дэм, төмөр болон эслэгээр баялаг. Мөн В-гийн бүлгийн амин дэм, уураг, фосфор, эрдэс бодисыг агуулдаг. Үр тариа нь 6-12% уураг агуулах  бөгөөд үүнд альбумин, глобулин, глютин зэрэг орно.

10.    Алим
Алим нь зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэн, цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулснаар чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг. Долоо хоногт 5-аас доошгүй алим идэх нь амьсгалын замын өвчин болон,  астматай хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж. Алим нь витамин C, A ихээр агуулахын зэрэгцээ фосфор, төмөр, кальциар баялаг ажээ. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжих кали хангалттай хэмжээгээр агуулагддаг байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax