Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералууд хангалттай орж байх ёстой.
Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна. Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр, витамин В1, В2, нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг гэнэ.
Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтайбайдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг. Витамин А дутагдсанаас бож хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг. Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ?
В-ийн төрлийн витаминд витамин В1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна. Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.
Витамин В2-Riboflavin
Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg.Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой. Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.
Витамин В3-Nacin
Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300mg.
Витамин В5-Pantothenic Acid
Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна. Өдрийн хэрэглэх тун 25-300 мг. Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.
Витамин В6-pyrodoxoin
Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ. Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.
Витамин В12-Cyonacobalamin
Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна.Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ.Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг .Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг. Өдрийн тун 100мг. В-ийн төрлийн витаминууд ,фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой .Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд ,Альцгеймерийн өвчин/зөнөгрөл/,яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна.Өдөрт 400 мг фолиевийн хүчил,10 мг витамин В6 ,50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар энэ витаминууд судас хатуурлаас сэргийлдэг гэнэ.
Витамин Е хэрэглэх ямар ач тустай вэ?
АНУ- ын хүн амын 27%-д цусан дахь витамин Е-ийн төвшин хэвийн хэмжээнээс бага байдаг гэнэ.100 Iu-ээс багаүй хэмжээгээр өдөр тутам хэрэглэхэд зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг ихээхэн хэмжээгээр бууруулдаг байна.400-800 IU-аар өдөр тутам хэрэглэхэд зүрхний шигдээс өвчнөөр өвдөх эрсдэлийг 2 дахин бууруулдаг гэнэ. Мөн хорт хавдраар өвдөх боломжийг бууруулдаг. Өдөрт 50IU-ээр хэрэглэхэд тамхичдад түрүү булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдлийг 2 дахин бууруулдаг гэнэ. Витамин Е-ийн өдөрт хэрэглэх тун 30-1200IU нэгж.400IU нэгжээс дээш хэрэглэх үед эмчээс зөвөлгөө аваарай.
Витамин С хэрэглэх ямар ач тустай вэ?
Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн 6%, үүнээс оюутнууд ,тамхичид витамин С -ээр хамгийн их дутдаг гэнэ.90-100мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана гэж үзсэн байна. 200мг -аас дээш тунгаар өдөрт хэрэглэхэд ямар нэг сөрөг болон эерэг нөлөө ч үзүүлддэггүй гэнэ. Их хэрэглэснээр сайн болдоггүй. Витамин С цэцгэн байцаа, хулуу, orange, хаан боргоцой, халуун ногоо, гүзээлзгэнэ, лемон, манго, сонгино, огурцы, asparagus, avacoda зэрэгт их хадгалагддаг .Витамин С дутагдах үед гарах хөнгөн, дунд хэлбэрийн шинжүүд: Буйлнаас цус гарах, амархан цус хурах, хамраас цус гарамтгай болох, үе мөчөөр өвдөх, ядрах, амархан өвдөмхий болох шинжүүд гарна.Хүнд хэлбэрийн үед цинга хэмээх өвчин үүсдэг.
Витамин Д хэрэглэх ямар ач тустай вэ?
Витамин Д -ньхүний биед хоол тэжээлийн хамт ,мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсч байдаг.Хөгшчүүл болон дан ногоо идэгчид өвлийн цагт витамин Д -ийн дутагдалд их ордог байна. Витамин Д -г тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна гэнэ.Өдөрт 800 IU хэрэглэснээр ийт үр дүнд хүрнэ. Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа 200 IU витамин Д хэрэглэх нь ясны сийрэгжилтийг багасгадаг хэмээн мэдээлсэн байна. 2000 IU-аас дээш тунгаар хэрэглэхэд хүнд хордлого үүсгэдэг гэдгийг анхаараарай.Витамин Д -нь нарад шарахад, төн сардина загас, яргай загас, мөөг өндөг, сүү, амуу буудай, элэг, туна загас, маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.
Витамин К хэрэглэх ямар ач тустай вэ?
Витамин К дутагдсанаас цус амархан гоожимхой болдог.Мөн витамин К дутагдсанаас ясны сийрэгжилт болоход нөлөөлдөг гэнэ.Өдөрт 1 мг витамин К хэрэглэхэд ясны сийрэгжилт буурдаг гэнэ. Витамин К нь ногоон навчит хүнсний ногоонууд spinach, cauliflower, brocolli-д элбэг байдаг. Витамин К дутсанаас цус багадалтын шинж илэрнэ.
Магнези хэрэглэх ямар ач тустай вэ?
Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 25% нь магнезийн дутагдалтай байдаг ба үүнээс хөгшчүүл аль аль хүйснийхэн бүр ч их хэмжээгээр дутагдаж байдаг байна. Өдөрт 250 мг -аас багагүйг хэрэглэснээр ясны сийрэгжилтийг бууруулж чаддаг гэнэ. Дунджаар 500-700 мг -аар хэрэглэнэ. Бор элсэн чихэр, буурцаг, алим, цэцгэн байцаа,тараг, банан, жигнэсэн төмс, гурил исгэгч, самар, яргай загасанд их хэмжээтэй байдаг.
Кальци хэрэглэх ямар ач тустай вэ?
Ихэнхи хүмүүст кальци дутагдалтай байдаг. Эмэгтэйчүүдийн 10%-нь кальцийг хангалттай хэрэглэж чадаагүй байна. Хангалттай хэмжээгээр кальци агуулсан хоол ясны сийрэгжилтэнд эерэгээр нөлөөлдөг байна. Кальцитай нэмэгдэл тэжээлүүд нь хүүхдийн ясны ургалтанд сайнаар нөлөөлж, насанд хүрэгсдийн ясны сйирэгжилтийг бууруулдаг гэж үздэг. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд өдөрт 800-1000 мг кальци хэрэглэхийг зөвлөдөг. Дунджаар 500-700 мг-аар хэрэглэх нь зүйтэй. Кальци тослоггүй тараг, бяслаг, савлагдсан яргай загас, ястай загас, ногоон гич, цэцгэн байцаа, кальцжуулсан оронже хар чавганд ихээр байдаг. Кальци дутагдахад булчин чангарч, яс зөөлрөн, ясны сийрэгжилт үүсдэг. Бөөрний өвчтэй, бөөрний чулуутай хүмүүс кальцийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
ФОСФОР хэрэглэх ямар ач тустай вэ?
Фосфорийг судлаачид ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.Фосфор ихэнхи өндөр настанд дутагдаж байдаг бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.
Кали хэрэглэх ямар ач тустай вэ?
Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цус харвалтаас сэргийлдэг гэж үздэг. Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг. Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр. Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг. Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.
Фолийн хүчил хэрэглэх ямар ач тустай вэ?
/Folic acid Эрүүл хүмүүсийн 11%- нь фолийн хүчлийн дутагдалтай байдаг гэнэ.Ялангуяа Африк,Мексикээс гаралтай хэвийн хэмжээндАмерикууд илүү их дутагдалтай байдаг байна.Фолийн хүчлийг хэвийн хэмжээнд хадгалснаар зүрхний өвчин болон төрөлхийн гажгуудаас сэргийлж чадна гэнэ.Жирэмсэн эхчүүд анхаар.Энэ витаминий өдөрт хэрэглэх тун 400-1200 мг. Мультивитаминтай хамт хэрэглэхэд тохиромжтой.