2016-11-20
Витамин түүний ашиг тус
Витамин түүний ашиг тус:
С витамин нь: Нохойн хошуу, үхрийн хүд, шар лууван, улаан лооль, байцаа, чинжүү, шош, төмс, манжин, гоньд, нимбэг, жүрж,нарсны шүлмүүс зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. С витамин хэрэглэлгүй удаан байвал бие махбод витамингүйдэж, чийг бам өвчин тусна. Ийм өвчтэй хүнд С витаминаар баялаг хоол, эсвэл энэ витамины бэлдмэл өгөхгүй удвал үхэж болно. С витамин дутагдахад судасны ханын цус нэвтрүүлэх чанар ихсэж, хамаас цус гоожих, буйл хөхөрч хавдах, арьсанд цусны толбо гарах шинж тэмдэг илэрнэ. Нас биед хүрсэн хүн хоногт хоолоор 50-75 мг С витамин авч байх ёстой.
А витамин нь:
загасны тос, цөцгийн тос, сүү, өндөгний шар, буурцаг, элэг, бөөр, загасны түрс, болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнд байна. Шар лууван, улаан чинжүү, гүйлс, буудай зэрэг ургамалд бие махбодод Авитамин болж  хувирдаг бодисууд агуулдаг аж. Бие махбод А витамин дутагдвал нүдний гадна бүрхэвч, уушги, гэдэс гэмтэж үрэвсэн, заримдаа бүүр идээт үрэвсэл болно. Цаашилбал элдэв халдварт өвчинд өртөмтгий болж, тахиан сохор буюу бүрэнхийд юу ч харахаа байдаг өвчин илэрнэ. Хэрэв А витамин ихтэй хоол идвэл дээрх өвчин дорхноо устана. Хүүхдийн хоолонд А витамин дутагдвал удаан өснө. Хүн хоногт 1 мг А витамин хэлэглэвэл хангалттай.
В бүлгийн витаминууд:
буюу В1, В6, В11, В12 витаминууд нь ургамал амьтны гаралтай бүтээгдэхүүнд тохиолдоно. Үүнээс В1 ватамин онцгой ач холбогдолтой. Энэ витамин үет ургамлын цэвэрлээгүй үр, буурцагт ургамлын үр, өндөгний шар, уурагт элбэг байдаг. Мөн гоньд, байцаа, сонгино, лууьан, алимд бага зэрэг бий. В1 витамин дутагдвал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа хямардаг.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax