2016-11-13
эм зүйч мэргэжилтний ёс зүйн алтан дүрэм
                                                                                             Монголын Эм Зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан Дүрэм
Нэг.Нийтлэг үндэслэл
     1.1. Энэхүү Ёс Зүйн Алтан Дүрэм-ийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө.
     1.2.Энэхүү Алтан Дүрэм-ээр тогтоосон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль Эрүүл мэндийн тухай эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, тэдгээртэй хийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлогдоно.
Хоёр.Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, эм зүйн тусламж үзүүлэх
     2.1.Эм зүйн мэргэжилтэн нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлын хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ   үзүүлэх
     2.2.Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн эрх, үүрэг, ёс зүйн хэм хэмжээг мөодөх, үйлчлүүлэгчдийн нас, яс үндэс, нийгмийн байдал, шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тэгш, хүртээмжтэй үзүүлэх
     2.3.Эм зүйн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчиддээ эмийн зөв сонголт, зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх найдвартай нь байх
     2.4.Эм зүйн мэргэжилтэн нь мэдлэг боловсрол, дадлага, туршлага мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчдийн төлөө бүрэн зориулж, эм зүйн тусламж, үйлчилгээний үр дүнг хариуцаж гарч болох сөрөг үр дагавраас урдчилан сэргийлж    ажиллах 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax