2016-11-13
эмийг зохистой хэрэглэх талаарх мэдвэл зохих зүйлс
                                                             Эмийг зохистой хэрэглэх талаарх мэдвэл зохих зүйлс
Эм гэж юу вэ?    
  •  Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн
  • Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
  • Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тунгаар хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхйиг хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
  • Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноор хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
  • Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
  • Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай. 
  • Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг яаж зөв сонгох вэ?
  • Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхйиг заан жор бичиж өгнө.
  • Хэрэв эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд
  • Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
  • Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
  • Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
  • Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруймэдэгдээрэй.
  • Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
  • Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн хамаардаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно.
  • Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
  • Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
  • Антибиотикийг удаан хугацааны туршид бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэт хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхлэсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.
Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
  • Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариураар хийлгэх хэрэгтэй.
  • Тарилгын үед халдварт шар, ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэл ихтэй, мөн өртөг зардал нь өндөр байдаг тул та аль болохоор эмийг ууж хэрэглэхийг хичээгээрэй.
Эмийн бодис хориглох зүйлс
1КурантилЦай кофе хориглоно
2Антикоагулянтууд Ногоо, цай болон квит агуулсан бүтээгдэхүүн
3Цусны даралт бууруулах эмүүдЯгаан манжин, гүзээлзгэнэ
4Диакарб, ампициллин нитруфуран төмрийн бэлдмэлХүчиллэг ихтэй хүнсний зүйл, шүүс, сүү сүүн бүтээгдэхүүн
5Инсулин Нүүрс ус ихтэй хүнс
6ФурозолидонБаялаг пиво кофе дарс
7Кальцийн давстай бэлдмэл Сүүн болон өөхний хүчил цууны хүчил хурган чихний хүчил агуулсан хүнсний зүйлс
8УрографинСүүн бүтээгдэхүүн, ногоо жимс
9Тетрациклины бүлгийн антибиотикууд Сүү сүүн бүтээгдэхүүн
10Тироксин тримодин иодын бэлдмэлБайцаа, манжин
11СульфаниламидуудХүхэр агуулсан өндөр мэт бүтээгдэхүүн, Вит В1, фолийн хүчил агуулсан хоол хүнс
12ФерроцеролВит С, хүчиллэг хүнс чацаргана аньс давсалсан байцаа








Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax